Клубын журам
Манай клубыг сонгон бүртгүүлсэн танд баярлалаа. Сешнүүддээ явж эхлэхээс өмнө заавал дагаж мөрдөх журмуудаа танилцуулъя.
1. Сешний хугацаа
Та бүх сешнээ нэг сарын хугацаандаа багтаан авсан байх ёстой. Хэрвээ чөлөө авах шаардлагатай бол нэг удаадаа хамгийн уртдаа 30 хүртэлх хоногоор чөлөө олгоно. Түүнээс цааш дахин чөлөө олгох боломжгүй.
Мөн нэг сараас удаан суугаагүй тохиолдолд үлдсэн сешнүүд нь автоматаар хүчингүй болохыг анхаарна уу.
2. Цуцлах болон хойшлуулах
Та нэг удаадаа сешнээ цуцлах, хойшлуулах хүсэлтэй бол 12 цагийн өмнө заавал мэдэгдэх ёстой.
Түүнээс богино хугацаанд тулгаж мэдэгдэх, хэлэлгүй тасалсан тохиолдолд тухайн сешнд суусанд тооцогдож, нийт оролтоос нь хасагдаад явах хохиролтой тул та заавал 12 цагийн өмнө мэдэгдээрэй.
Та манай ярианы клубд хамрагдаж хэлээ сайжруулахын хажуугаар бидэнтэй олон сайхан дурсамж бүтээлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзъя. 😊